НЭВТРЭХ
АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД:

                                                                             АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД:
Шинэ коронавирус (Ковид-19) -ын халдвар тархахаас урьдчилан сэргийлэн иргэд, даатгуулагч нарыг олноор цуглуулахгүй байх үүднээс 2020 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн тайланг хуулийн хугацаанд ЦАХИМААР ирүүлж, цаасан тайланг 03 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлантай хамт 2020 оны 04 дүгээр сарын 05-ны дотор ирүүлэхийг мэдэгдэж байна.
2020 оны 03 дугаар сарын 05-ны дотор НД07 болон НД08 тайланг үнэн зөв гарган, ЦАХИМААР ирүүлэхдээ хариуцсан байцаагч нартайгаа төлсөн шимтгэл, өглөг авлагын дүн, даатгуулагчийн тоо гэх мэт хэрэгтэй мэдээллээ солилцон хамтран ажиллахыг хүсье.
                                                                  АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН : 2020-02-27 15:39:22, С.Баянмөнх, Эрдэнэбулган