СУМДЫН БАЙЦААГЧ НАРТАА ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийгмийн даатгалын хэлтэс нь сумдын байцаагчдыг онлайн сургалтанд хамрууллаа. Сургалтаар дараах чиглэлээр үүрэг даалгаврыг өглөө.
- 2020 оныг Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд ‘’ Нэг бүртгэл-Нэг хяналт’’ жил болгон зарласантай холбогдуулан жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар
- 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар
- Мэдээллийн сангийн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд анхаарах асуудал
- Дотоодын хяналт шалгалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд анхаарах асуудал
- Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анхаарах асуудал
- 2020.01.01-с хэрэгжүүлэх Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар
- Монгол Улсын Засгийн газраас корона вирусийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах шийдвэрийн хүрээнд Нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар чиглэлийг тус тус өглөө.
НИЙТЭЛСЭН : 2020-04-01 08:33:31, С.Баянмөнх, Эрдэнэбулган