НЭВТРЭХ
2020.01.01-НИЙ ӨДРӨӨС ДАГАЖ МӨРДӨХ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн хүрээнд 278малчин хамрагдаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, тус оны 2 дугаар сараас нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 13274тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8%-иарнэмэгдэж 46,2 саятөгрөгийгзарцуулсан, зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 1214 тэтгэвэравагчдад 60,7 сая төгрөгийн нэмэгдэл олгосон.

Тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтоож байгаатай холбогдуулан 46 иргэн тэтгэврээ тогтоолгосон байна. Хүүхдээ асрах  чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцлийн хүрээнд 100 эх тэтгэмжийн даатгалын сангаас, 160 эх улсын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн байна.

 Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгодог болсонтой холбогдуулан 67 эхэд 49,3 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авна гэсэн заалтын хүрээнд 24 эх  хамрагдаж 57 сая төгрөгийн тэтгэмж авсан байна.

Сайн дурын даатгуулагчийн  төлсөн шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг болсонтой холбогдуулан 3110 даатгуулагч сайн дурын даатгалд хамрагдсан байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан 10270 тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь нэмэгдсэн байна.

Дараа сарын шимтгэлээ төлснөөр сайн дурын даатгалын гэрээ автоматаар сунгагдах ажлын хүрээнд 1403 даатгуулагч цахимаар гэрээ нь сунгагдсан байна. Хүүхдийн тоогоор эхчүүдэд ажилласан жил нэмсэнтэй холбогдуулан 301 эхэд өндөр насны тэтгэвэр тогтоосон байна. 

НИЙТЭЛСЭН : 2020-04-07 11:37:50, Т.Золжаргал, Эрдэнэбулган