НЭВТРЭХ
'2020.01.01-С ХОЙШ ХЭРЭГЖИЖ БУЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ' СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2020.01.01-нээс хойш хэрэгжиж буй нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, түүнтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, зөвлөмж, чиглэлийн хэрэгжилт, анхаарах асуудал сэдэвт сургалтыг 2020.05.21 ний өдөр зохион байгууллаа. Сургалтанд хэлтэс, сумдын нийт 41 байцаагч, ажилтнууд оролцов.

Сургалтаар: Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль тогтоомж заавар  зөвлөмж, тэтгэвэр тогтоолт, Хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмэн тэтгэвэр тогтоох, тэтгэврийн талаарх анхаарах асуудал, зарим иргэдийн тэтгэврийн тэглэлттэй холбоотой зөрчлийн талаар, тэтгэврийн олголт, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдэл, ЖАТ, ХЧТА , тэтгэмж бодох, гарч буй алдаа зөрчил цаашид анхаарах асуудал, архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, Цахим архивын тухай, маягт, эмхэтгэл, товхимолын зарцуулалтын журам, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуулийн өөрчлөлт, хэрэгжилтийн байдал, Сайн дурын даатгалын эхийн шимтгэлийн бүртгэл хөтлөлтийн талаар, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэл, НДШ-н тайлан хянан хүлээн авах тухай, НДСангийн төлөвлөгөөний биелэлт цаашид анхаарах асуудал, Хяналт шалгалтын мониторинг прогорамд гарч байгаа зөрчил, улсын байцаагчийн актын барагдуулалт, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Тэтгэвэр, тэтгэмжийн хяналт цаашид, анхаарах асуудал, Зөрчлийн тухай хуулинд орсон өөрчлөлтүүд, Сангийн анхан шатны баримтын бүрдэл цаашид анхаарах асуудал, “Нэг бүртгэл - Нэг хяналтын жил”-ийн ажлын хүрээнд хийгдэх ажлын  төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж буйтай холбогдуулан дээрхийг нэг мөр хэрэгжүүлэх, нийтлэг гарч буй зөрчил дутагдлыг арилгах талаар мэдээлэл хийж санал солилцов.

 Анхан шатанд ажиллаж буй байцаагч, ажилтнууд болон шинээр ажилд орсон байцаагч нарын ур чадварыг  дээшлүүлэх, чадваржуулах  сургалтыг 2020.05.22-ний өдөр зохион байгууллаа.

Мөн түүнчлэн 2019 оны үр дүнгийн гэрээгээ амжилттай хэрэгжүүлж ажилласан Өгийнуур сумын  улсын байцаагч М.Чимэддаваа, Жаргалант сумын улсын байцаагч Б.Жамъянлхүндэв, Их тамир сумын улсын байцаагч Т.Баярчимэг, Өлзийт сумын улсын байцаагч Б.Очир-эрдэнэ нарыг шагнаж урамшуулав.

Цаашид дээрх хуулийн хэрэгжилтийг иргэд даатгуулагч ажил олгогч нарт сурталчилах, тэднийг нийгмийн даатгалд хамруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэх, орлогын төлөвлөгөөг сар, улирал, жилээр жигд хангаж биелүүлж ажиллах талаар хэлтсийн даргын зүгээс үүрэг чиглэл өглөө.

НИЙТЭЛСЭН : 2020-05-26 08:54:42, Т.Золжаргал, Эрдэнэбулган