НЭВТРЭХ
' Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд' 5 дугаар сарын байдлаар

Ажилгүйдлийн даатгалын сангаас олгож буй дэмжлэгт 40 аж ахуй нэгж байгуулгын 114 ажилтанд  22,8 сая төгрөг олгосон байна. Энэхүү дэмжлэг нь 4 сарын 1-ээс 7 сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хүрээнд 378 аж ахуй нэгж байгуулгын 1784 даатгуулагчдад 151,0 сая төгрөгийн чөлөөлтөнд хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хууль нь 4 сарын 1 - 10 сарын 1 хүртэл үргэжилэх юм.

Дээрх хуулийн хүрээнд 3137 сайн дурын даатгуулагчдад 106,8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдав.

0-3 настай хүүхдээ асарч буй эхийн сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлтөнд 300 гаруй эх, 50,0 сая төгрөгийн хөнгөлөлтөнд хамрагдав.

Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 526 малчин хамрагдсанаас 355 малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгоод байна.

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 1197 тэтгэвэр авагчдад 299,2 сая төгрөгийн тэтгэвэр олгоод байна.

Малчны насыг 5 насаар наашлуулсантай холбогдуулан малчны тэтгэвэрт 1093 малчин өндөр насны тэтгэврээ  тогтоолгоод байна.

4 сарын 15 байдлаар төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцох хуулийн үйлчлэлд 635 эх өндөр насны тэтгэвэр тогтоолгоод байна.

Сайн дурын даатгуулагч эх жирэмсний амаржсаны тэтгэмжийг 100% бодож олгодог болсонтой холбогдуулан 57 эх, 82,2 сая төгрөгийн тэтгэмж авсан байна.

Тэтгэвэр авагчидад 13718, 22.4 тэр бум төгрөг, Хөдөлмөрийн чадвараа түр алдсан 389 даатгуулагчдад, 33,3 сая төгрөгийн тэтгэмж, Жирэмсний амаржсаны тэтгэмжид 436 даатгуулагчдад 533,9 сая төгрөг, Оршуулгын тэтгэмж 182 иргэнд 182,0 сая төгрөг, Ажилгүйдлийн тэтгэмжид 86 иргэнд, 126,5 сая төгрөг. Нийтдээ 14881 даатгуулагчид Нийгмийн даатгалийн үйлчилгээ үзүүлсэн байна.

 

НИЙТЭЛСЭН : 2020-05-28 10:17:03, Т.Золжаргал, Эрдэнэбулган