НЭВТРЭХ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу дэмжлэгт хамруулж буй аж ахуй нэгжүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар дэмжлэгт хамрагдаж буйтай холбоотой ажил олгогч даатгуулагчийн бүртгэл, тайлангийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа. Сургалтанд нийт дэмжлэгт хамрагдаж буй 18 аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогч нар хамрагдлаа.

Аймгийн хэмжээнд 40 аж ахуй нэгжийн даатгуулагч нарт 22,8 сая төгрөгийн дэмжлэгийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгох ажлыг зохион байгуулж байна.

 

НИЙТЭЛСЭН : 2020-05-29 09:53:02, Т.Золжаргал, Эрдэнэбулган