4.5 (1256) Үйлчилгээний үнэлгээ
0.0 (0) QR код үнэлгээ
4.7 (35) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
 Албан ёсны вэб хуудас үзэх
  2022.09.09 13:21:09
  С.Баянмөнх

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

 

Иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай, нээлттэй байх чиглэлээр хийгдсэн ажлын үр дүнтэй танилцах, Төрийн албаны тухай хуульд шинээр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зорилго, үр нөлөө, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн бүтээмжийн чиглэлээр баримталж буй бодлогыг орон нутгийн байгууллага, төрийн албан хаагчдад таниулах, Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Архангай аймагт томилолтоор ажиллаж байна. 

Томилолтын эхний өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Хотонт, Цэнхэр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын удирдлага, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, гүйцэтгэлд суурилсан цалин хөлс, орон нутгийн нэмэгдлийн талаар Төрийн албаны зөвлөлөөс хийж буй ажил, төрийн албаны шинэтгэлийн үйл явц дахь төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, соёлын өөрчлөлт, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг шуурхай, хялбар болгох асуудлуудад голлон анхаарал хандуулав. 

Уулзалтад оролцогчид орон нутаг дахь төрийн байгууллага, тэдгээрт ажиллаж буй төрийн албан хаагчдын өмнө тулгамдаж буй зарим асуудлыг хөндөж, шийдэл гаргалгааны талаар хамтран зөвлөлдлөө.