4.5 (1256) Үйлчилгээний үнэлгээ
0.0 (0) QR код үнэлгээ
4.7 (35) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
 Албан ёсны вэб хуудас үзэх
  2022.10.03 13:17:28
  С.Пүрэвдулам

“ЭКО- ОФФИС” -УРАЛДААНД АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

“Жэрэс” ОУБ-аас санаачлан зохион байгуулж буй “Эко-оффис” уралдаанд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон тэргүүн байр эзэллээ. Бид ногоон хөгжлийг бодлогыг дэмжигч, байгаль орчинд ээлтэй байгууллага байх зорилгынхоо хүрээнд байгууллага бүр үр ашигтай, байгальд ээлтэй ажиллах боломжтойг энэхүү хөтөлбөрөөр дамжуулан харуулахыг зорилоо. 

Дэлхийн нийтэд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, эдийн засаг болон хүн амын хурдацтай өсөлт, хязгааргүй хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт зэрэг нь  байгалийн нөөцийг хомсдоход хүргэж байдаг.  Энэ байдал  дэлхийн нийтийн оршин тогтнолд эрсдэл учруулж байгаа юм. Иймд дэлхийн иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл хэрэглээний хэв маягаа өөрчилж байгальд ээлтэй “ногоон” хэв маягт шилжих шаардлагатай болоод байна. Бид энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчээ хэмнэх, хэт их цаасан хэрэглээг багасгах, хогоо ангилан хаях гэсэн уриалгыг дэвшүүлэн,  хэрэгжүүлж ажиллалаа. 

ЦААС ХЭРЭГЛЭДЭГГҮЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

“Цаас хэрэглэдэггүй ногоон хөгжлийг түүчээлсэн нийгмийн даатгалын үйлчилгээ”-г Архангай аймгийн нийт хүн амд хүргэхийг зорин ажиллаж байна. Тодруулбал хэт их цаасан хэрэглээг багасгахыг зорьж байгаа юм. Ингэхдээ Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цаасаар хэвлэх, биечлэн очих, дугаар авч хүлээх, цаг хугацаа алдах, тайлангаа буруу хийсэн тохиолдолд буцаах, гарын үсэг зурах эрх мэдэлтэй хүн байхгүйгээс тайлангаа хоцроох гэх мэтчилэн байгаль орчинд сөрөг нөлөөтэй, хэт зардалтай үйл явцыг  халж тоон гарын үсэг ашиглах ойлголтыг өгөхөд анхаарч байна. Энэ хүрээнд тоон гарын үсгийг ашиглах байгууллагын тоог нэмэгдүүлэх улмаар байгальд ээлтэй амьдралын хэв маяг, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн болно.

Нийгмийн даатгалын 34 төрлийн үйлчилгээ байдаг. Эдгээрээс цахим системд шилжих боломжтой, цаасны хэрэглээг хамгийн ихээр бууруулах үйлчилгээ бол Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, архив болон НДШ төлөлтийн лавлагаа, тодорхойлолтууд юм. Хамгийн олон давтамжтай сар бүр 1 удаа биечлэн үйлчилгээ авч байгаа 626 ажил олгогчдын шимтгэл төлөлтийн цаасан тайланг тоон гарын үсгээр өгдөг болчихвол 1 жилд 30048 хуудас тайлан цахим системд  шилжих боломжтой. Ийм учраас 626 ажил олгогчийн уламжлалт сэтгэлгээнд өөрчлөлт оруулж, цаг хугацааг хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй тоон гарын үсгээр тайлан өгдөг болгох үйл явцыг эрчимжүүлж байна.