Тус хэлтэс нь 2022.09.14-ний өдөр “ЭНДЭЭХӨГЖИЛ” ТББ-тай хамтран аймгийн харъяалалтай ажил олгогч, шимтгэл төлөгч аж ахуй нэгж байгууллагуудад, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх ХАБЭА-ын сургалтыг зохион байгуулж өндөрлөлөө. Сургалтанд 15 төсвийн байгууллага, 8 ААНБ-ын 60 гаруй ажилтан албан хаагч хамрагдлаа.