4.5 (1256) Үйлчилгээний үнэлгээ
0.0 (0) QR код үнэлгээ
4.7 (35) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
 Албан ёсны вэб хуудас үзэх
  2022.10.07 10:43:21
  С.Пүрэвдулам

Б.БЯМБАЖАВ: ТЭТГЭМЖ АВАХ ХҮСЭЛТЭЭ ЦАХИМААР ИЛГЭЭСНЭЭР ӨӨРИЙН БИЕЭР НИЙГМИЙН ДААТГАЛ ОРОХ ШААРДЛАГГҮЙ БОЛЖ БАЙНА

Тэтгэмж гэж юу вэ? Мөн хэдэн төрөлтэй вэ? гэх асуултаас яриагаа эхлэе

- ТЭТГЭМЖ гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг. Тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмж нь гурван төрөлтэй. Үүнд:

• Хөдөлмөрийн чадвар түр алдсаны

• Жирэмсний болон амаржсаны

• Оршуулгын тэтгэмж багтана. Үүнээс хөдөлмөрийн чадвар түр алдсаны, мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж цахимжсан байгаа.

Тэтгэмж авах эрх хэрхэн үүсэх вэ?

- Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрх нь тухайн иргэн сайн дурын болон албан журмын даатгалаа өвчлөхөөс өмнөх 3 ба түүнээс дээш сар төлсөн байх шаардлагатай. Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх нь жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байна. Хэрвээ таны эрх үүсэж байвал цахим хүсэлт илгээхдээ холбогдох утасны дугаар болон тэтгэмж авах дансаа зөв бичихэд анхаарах хэрэгтэй.

Тэтгэмжийн хүсэлтийг цахимаар илгээдэг болсон шүү дээ. Иргэдэд энэ талын мэдээлэл дутуу байгаа нь ажиглагддаг. Энэ талаарх мэдээллийг өгвөл?

- 2022 оны 1-р сарын 1-нээс эхлэн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар илгээдэг болсон. Иргэд цахимаар илгээх боломжгүй тохиолдолд цаасан хэлбэрээр ч хүсэлтээ өгч болно. Цахимаар илгээх бол https://daatguulagch.ndaatgal.mn/ цахим хаягаар нийгмийн даатгалын байгууллагад илгээнэ. Цахим үйлчилгээ иргэдэд чирэгдэлгүй, цаг хэмнэж байгаагаараа давуу талтай. Иргэд өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөхөд анхаарах хэрэгтэй. Цахимаар хүсэлт илгээхэд ухаалаг утастай байх, мөн интернэттэй байх шаардлагатай байгаа юм. Хөдөөгийн иргэдийн ихэнх нь интернэтгүй орчинд байгаа шүү дээ. Тэдгээр хүмүүс цаасаар өгч болно. Харин цаасан хэлбэрээр бол нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ авчирч өгнө.

Одоогоор тэтгэмжийн цахим үйлчилгээг хувийн эмнэлэг, сум, багийн ӨЭМТ-үүдэд нэвтрүүлж амжаагүй байгаа. Зөвхөн аймгийн Нэгдсэн эмнэлэг энэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Нэгдсэн эмнэлэг тухайн иргэний эмнэлгийн хуудсыг өөрт нь цахимаар илгээнэ. Харин иргэн нийгмийн даатгалын хэлтэсрүү хүсэлтээ илгээнэ. Тэгээд л цахимаар ирсэн хүсэлтийг бид татаж аваад эрх нь үүсэж байвал бодолт хийнэ. Бодолт хийснээс хойш хуулийн хугацаандаа дансанд нь орно шүү дээ.